3.02.2012
Цагаан сараар
Ээжтэйгээ хамт Солонгост амьдардаг дүүгийндээ зочилж ирлээ. Тэгээд цагаан сар хийнэ, бууз банш, идээ будаа гээд байсан чинь манай дүү " энд цагаан сараар гэр бүлээрээ хамтдаа хоолонд ороод болчихдог юмоо "гээд биднийг дагуулаад нээх гоё ресторанд орсон. Цагаан сарыг энд цомхон, амархан тэмдэглэчихдэг юм байна. Энэ ресторанд япон, хятад, европ, солонгос , итали гээд бүх төрлийн хоол байх юм.
3.01.2012
Алтай бид 2
Миний найзын охин Алтай маань Солонгост айлчилж ирээд буцлаа.
Алтайд солонгос үндэсний ханбог сайхан зохиж байгаа биз?
2.29.2012
Хүү Үйлсээтэйгээ хамт
Би ээжтэйгээ хамт Сөүлд дүү нар дээрээ ирээд амарч байна.
Цагаан сарын шинийн нэгний өглөө босоод золгоод, хоол
унд гээд монгол маягаараа шинэлсэн. Тэгсэн чинь өдөр нь дүү маань ирж биднийг дагуулан ресторанд оров. Солонгост цагаан сараар манайхан шиг айл хэсдэггүй, гэр бүлээрээ хамтдаа хоолонд орчихдог юм гэнээ.
Миний мөрөөдөл биелнэ
피드 구독하기:
글 (Atom)