2.29.2012

Хүү Үйлсээтэйгээ хамт



Би ээжтэйгээ хамт Сөүлд дүү нар дээрээ ирээд амарч байна.
Цагаан сарын шинийн нэгний өглөө босоод золгоод, хоол
унд гээд монгол маягаараа шинэлсэн. Тэгсэн чинь өдөр нь дүү маань ирж биднийг дагуулан ресторанд оров. Солонгост цагаан сараар манайхан шиг айл хэсдэггүй, гэр бүлээрээ хамтдаа хоолонд орчихдог юм гэнээ.

댓글 없음: