3.02.2012

Цагаан сараар

Ээжтэйгээ хамт Солонгост амьдардаг дүүгийндээ зочилж ирлээ. Тэгээд цагаан сар хийнэ, бууз банш, идээ будаа гээд байсан чинь манай дүү " энд цагаан сараар гэр бүлээрээ хамтдаа хоолонд ороод болчихдог юмоо "гээд биднийг дагуулаад нээх гоё ресторанд орсон. Цагаан сарыг энд цомхон, амархан тэмдэглэчихдэг юм байна. Энэ ресторанд япон, хятад, европ, солонгос , итали гээд бүх төрлийн хоол байх юм.

댓글 없음: